АСЕМ-ын үеэр Эрүүл мэндийн салбар-ынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа өнөөдөр ЭМС Яам дээр Улсын төв эмнэлгүүдийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж чиглэл өглөө.
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалтын үеэр Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар орон даяар ажиллахаар бэлтгэлээ бүрэн хангаад байна.
Үндэсний баяр наадмын үеэр олон хоног амрахтай холбогдуулан иргэд гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах, санамсар болгоомжгүйн улмаас гол усанд осолдон амь насаа алдах мөн эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг дагуулдаг.Мөн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үер Эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын алба, Цагдаа нартай хамтарч постуудаар түргэн тусламжийн тэрэг болон бусад мэргэжилтнүүдийг тогтон цэгүүдэд ажиллаж нийтийн эрүүл мэнд болоод бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэн тусламж үзүүлж ажиллах болно.