Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай өнөөдөр Хандгайт дахь Олимп бэлтгэлийн зааланд очиж танилцлаа.
1992 оны Барселонагийн зуны олимпын наадмаас эхлэн олимпын наадамд эрх авч оролцдог болсноос хойш Монголын тамирчид 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцож байсан бол Рио-2016 зуны олимпийн наадамд анх удаа спортын 9 төрөлд 49 эрх авч түүхэндээ Монгол улс хамгийн олон тамирчин оролцохоор болоод байгаа юм.
Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа баяр наадмын өмнө тамирчдын бэлтгэл сургуульлтанд оцгой анхаарч тэмцээн уралдаандаа амжилт гаргахыг хүслээ. Мөн Олимпийн наадам эхлэхээс 10 хоногийн өмнө очсон байх учраас тамирчдын хувьд цагийн зөрүү гарч, амжилттай оролцох боломжтой гэв.
Эрүүл мэнд,Спортын сайдын тушаал гарч, яг олимпод оролцох баг тамирчид, албаны хүмүүсийн тоог тогтоож өгсөн. Нийтдээ 110 хүн явна. Өнөө жилийн хувьд нэг онцлог бий. Багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явах гэж байгаа. Тусгайлан янз бүрийн хоол хүнс бэлтгэх, тамирчид даа зориулсан хоол унд хийх шаардлага гарвал ажиллах юм. Ингэж тусгай тогооч илгээж байгаа нь анхны тохиолдол болж байна. Яагаад 110 хүн явах болчхоод байна вэ гэхээр өнөө жилийн хувьд хангалттай тоогоор бэлтгэл хангагчдыг нь явуулж байна.Энэ удаагийн . Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд Манай улс онцгой анхаарч тамирчдынхаа бэлтгэл сургуулилалт явах маршрут тэмцээндээ оролцох гэх мэт олон асуудлыг нарийн системтэй бэлтгэж бэлэн болсон гэдгийг ч мөн тамирчдаа дуулгалаа.
РИО-2016 олимпын наадамд Монгол Улс түүхэн дэх хамгийн олон бүрэлдэхүүнтэй багаараа очих гэж байна. Өнөөдрийн байдлаар,
- Жүдо бөх – 13
- Чөлөөт бөх -10
- Бокс – 6
- Буудлага – 3
- Таэквонда – 1
- Хүндийг өргөлт – 1
- Байт харваа - 1
- Хөнгөн атлетик - 4 /IAAF-аас батламж хүлээж байгаа/.
Нийт 39 тамирчин Рио-2016 олимпын эрхээ хүртэж, усанд сэлэлтийн төрөлд 2 тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох нь тодорхой болсноор өнөөдрийн байдлаар энэ тоог 41 тамирчин гэж албан бусаар зарлаж болохоор байна.
Паралимпийн тамирчдын амжилт ч чамлахааргүй. Манай тамирчид “Рио-2016” паралимпод таван төрөлд найман тамирчнаа сойно.
- Пара байт харваа – 3
- Пара жүдо бөх – 2
- Пара буудлага – 1
- Пара хөнгөн атлетик – 1
- Пара пауэрлифтинг – 1