Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сайд С.Ламбаа “Азийн хүүхдүүд-2016” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавилаа


 

ОХУ-ын Саха Улсад зохион байгуулагдаж байгаа “Азийн хүүхдүүд-2016” Олон улсын хүүхдийн спортын наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Якутск хотноо боллоо. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын баг тамирчдын ахлагч, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцож, илтгэл тавив.

Сайд илтгэлдээ “Азийн хүүхдүүд” наадмын үр өгөөж Монгол улсад хэрхэн нөлөөлсөн талаар онцолж, Монгол улс 2020 онд энэхүү наадмыг өөрийн улсад зохион байгуулахаар зорьж байгаа талаар түүнчлэн спортын томоохон арга хэмжээ хувь хүнийг төлөвшүүлэх, эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд том үүрэгтэй байдаг гэдгийг ОХУ-ын Саха улсын хүүхдийн наадам хийсэн 20 жилийн түүхээс харж байна хэмээн тэмдэглэсэн байна.

Мөн дээрх эрдэм шинжилгээний хуралд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг "Монгол хүүхдүүдийн хөдөлгөөний эвслийг харьцуулан судалсан нь" сэдэвт хамтарсан илтгэлээ хэлэлцүүлж оролцож байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл