Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагахыг анхааруулав


    Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын алба, Эмнэлгийн туламжиийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан ард иргэддээ эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг өнөөдөр өглөө.

   Энэ сарын 8-наас 9-ний өдрүүдэд 38 хэм хүртэл хэт халах бөгөөд үргэлжлүүлэн  гурван өдөр үргэлжилсэн бороо орох тул эрүүл мэндийн  эрсдэл үүсч болзошгүй нөхцөл  байдал үүсэх тул мэргэжлийн байгууллагууд ийнхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.  

    Мөн долоо, наймдугаар сард хэт халалт болох, дуу цахилгаантай аадар бороо орох, аянга цахилгаан буух,  үер зэрэг аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлсээр байна.

    Үндэсний баяр наадмын үеэр олон хоног амрахтай холбогдуулан иргэд гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах, санамсар болгоомжгүйн улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг. Иймээс наршилт, хоолны хордого, зам тээврийн ослоос сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэх  тус бүртээ 5-6 зөвлөмж зөвлөгөөг  боловсруулснаа танилцууллаа.

 

САЙХАН НААДААРАЙ
 

Холбоотой мэдээ, мэдээлэл