Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эх, нярайд нэн шаардлагатай болон яаралтай тусламжид ээлтэй орчин бүрдүүлэх нь уулзалт ярилцлага


Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн хамтран “Эх, нярайд нэн шаардлагатай болон яаралтай тусламжид ээлтэй орчин бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт ярилцлагыг

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав. Уулзалт ярилцлагад Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим, ОСБҮХ, олон улсын түншлэгч байгууллага НҮБ-ын ХАС, “Дэлхийн Зөн Монгол”, Монгол улсад бизнессийн үйл ажиллагаа эрхэлж буй ”Сүлжээ” ХХК, “Гандирс” ХХК, “Монгол Сарлаг” нийгэмлэг, “ЭЗТ” ХХК, “Монгол эм импекс” ХХК, “Монос фармтрейд“ ХХК, “Мед импекс” ХХК, “Бридж констракшин”, “Гурван гал” ХХК, “Хасуу констракшин” ХХК, “MBTEX” ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо. Уулзалт ярилцлагын үеэр “Эх, нярайн эрүүл мэндийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал, түншлэгчдийн оролцоо” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Я.Буянжаргал, Г.Соёлгэрэл нар мэдээлэл хийсэн байна. Мөн уулзалтанд оролцогсод Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нярайн тасаг, “Гурван гал” эмнэлгийн бүтэц үйл ажиллагаатай танилцаж, амаржих газрын барилгын стандарт, багаж тоног төхөөрөмжийн хангамж хэрэгцээ шаардлага, эх нярайн тусламжинд нэн шаардлагатай зөөлөн эдлэл, хувцас хэрэгслийн чанар хүртээмжтэй танилцав. Уулзалт ярилцлагаас Эрүүл мэндийн салбар, бизнессийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг боловсрууллаа. Мөн дээрх аж ахуй нэгжүүд эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа ЭНЭШТ-ийн хамт олонд илэрхийлсэн юм. Харин ЭНЭШТөвийн хамт олон дээрх байгууллагуудын ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл