Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМГЭГ ЭД, ЭС СУДЛАЛЫН ОНОШИЛГООНЫ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ


   “Эмгэг эд, эс судлалын оношилгооны асуудлууд” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан есдүгээр бага хурал энэ сарын 27, 28 нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

   Энэхүү хурлыг Эмгэг Судлалын Үндэсний Төв, Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн Эмзүй Био-Анагаахын Сургууль, Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэг, БНСУ-ын Эмгэг судлаачдын нийгэмлэг, Эмгэг Эс Судлалын Нийгэмлэгүүд хамтран зохион байгуулсан бөгөөд БНСУ-ын талаас Цитопатологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сүн Чон Хянг их сургууль, Сөул эмнэлгийн патологийн алба,профессор, Ph.DЖин СүЁнг, БНСУ-ын Хавдар судлалын төв эмнэлгийн патологийн албаны захирал, Ph.DГуЖэСу,Асан анагаах ухааны төвийн зөвлөх патологич, Ph.DХанШинГван, БНСУ-ын их сургууль, Кюро эмнэлгийн патологийн алба, профессор,Ph.DКимХанГём, Самсунг Анагаах ухааны төвийн патологибатранслайшнл анагаах ухааны алба, профессорЖанКиТа, Кангвоны их сургуулийн эмнэлэг, дэд профессор, Ph.DРёЁнгЖүн, СеонгКохХудалдааны корпорацийн еренхийлегч ЮнМуЁн нар, Монголын талаас 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

   Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ, Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Ш.Энхтуяа, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга, ХСҮТ-ийн дэд захирал О.Баяр, Асананагаахухаанытөвийнзөвлөхпатологич, Ph.DХанШинГван нар үг хэлж, эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг 9 жил хамтран зохион байгуулсанБНСУ-ын Эмгэг судлаачдын нийгэмлэг, Эмгэг Эс Судлалын Нийгэмлэгүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ“Хүндэт  өргөмжлөл” гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

  Монгол-Солонгосын хамтарсан 10 дахь бага хурал ирэх онд буюу 2017 онд тохиох тул талууд  хамтын ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах талаар ярилцлаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл