Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Рентген тасаг байгуулагдсаны 50 жил, Монгол Улсын төрийн соёрхолт Р.Пүрэвийн нэрэмжит дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 12 жилийн ойд зориулсан “Гэмтлийн гаралтай эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт эрдмийн чуулган өнөөдөр болж байна.
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМГ-ын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир болон дүрс оношлогооны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Үүний нэг илрэл нь 2021-2022 онд сүүлийн 10 орчим жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ хүрээнд дүрс оношилгооны салбарын тоног төхөөрөмж өндөр хөгжилтэй орны технологитой дүйцэхүйц болсон. Улс орон даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг хийхийн тулд бид 21 аймагт тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн өртгөөр Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, дүрс оношилгооны болон бусад тоног төхөөрөмжөөр хангаад байна. Цаашид ч энэ тал дээр хийгдэхээр төлөвлөсөн ажил олон байна. Тоног төхөөрөмжөө сайжруулахаас гадна хүний нөөцөө бэлтгэх, чадавхжуулах, сургах ажлууд давхар хийгдээд явах зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдөр энэхүү чуулганы ач холбогдол энэ салбарт чухал төдийгүй, байнгын суралцах, мэргэших явцад зөв дэмжлэг болж байна гэдгийг онцолмоор байна” хэмээлээ.
Энэхүү эрдмийн чуулган нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, дүрс оношилгооны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж байна.
Чуулганд дүрс оношилгооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн эрдэмтэд, судлаачид, багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна. Түүнчлэн Увс, Дорноговь, Булган, Эрдэнэт, Дархан, Ховд зэрэг аймгаас эмч, мэргэжилтнүүд оролцож байгаа аж.
Энэ үеэр эрдэм шинжилгээ судалгаа, эмнэлзүйн ховор тохиолдол бүхий 13 бүтээлийг аман илтгэлээр хэлэлцүүлж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан боловсролын 28 лекц уншиж танилцуулагдах юм.