Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Тусгай зөвшөөрөл


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

Эрхзүйн орчин:

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл ШИНЭЭР авах:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Зөвшөөрөл хүссэн өргөдөл
  • Үүсгэн байгуулагчийн шийдвэр
  • Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл
  • Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх барилгын холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл СУНГУУЛАХ:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Зөвшөөрөл хүссэн өргөдөл
  • Тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд байгууллагын үйл ажиллагаанд хийсэн явцын хяналт шалгалтын дүгнэлт
  • Тухайн байгууллагын үйл ажиллагааны тайлан, сүүлийн 3 жилээр
  • Тагнуулын байгууллагаас гаргасан дүгнэлт, холбогдох байгууллагын зөвшөөрөл

Үүнд: 

  1. Зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдөл, албан бичиг (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  4. Эрхлэх үйл ажиллагааны төрөлд хамаарах техникийн зохицуулалт, стандартын дагуу мэргэжлийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  5. Мэргэжлийн ажилтан тус бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, сүүлийн 3 жилээр, (НД-7, НД-8 дугаар маягтаар) (Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага);
  6. Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар батлагдсан хүний нөөц болон үйл ажиллагааны тайлан (сүүлийн 3 жил)-г гаргасан талаарх Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дүгнэлт (Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны А/198, 2018 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан ЭМТ-101-103, ЭМТ 201-203, ЭМТ 401-402, ЭМТ-501 болон A-ЭМТ-6 маягтаар хүний нөөц болон үйл ажиллагааны тайлан);
  7. Тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийсэн дүгнэлт (Салбарын хяналтын газар эсхүл Боловсрол, шинжлэх ухааны яамны Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар) (Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага);
  8. Засгийн газрын тогтоолоор “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт”-д багтсан эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологи нь (программ хангамж, цахим систем, сервер..,) кибер аюулгүй байдлыг хангасан талаарх Тагнуулын байгууллагаас гаргасан дүгнэлт, холбогдох байгууллагын зөвшөөрөл, төлөвлөгөөнд тусгагдсан бол (Засгийн газрын 2022 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт"-ын 59-118 дугаарт бичигдсэн байгууллагууд нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасан  дүгнэлт);
  9. Зөвшөөрөл гарсны дараа улсын тэмдэгтийн хураамжийг дараах холбоосоор орж төлөх ( https://itax.mta.mn/modules/invoice/create-receipt ) ба хүлээн авагч байгууллагыг сонгохдоо Аймаг/дүүрэг цэсээс 25- Сүхбаатар дүүрэг сонгох, Сум/(хороо) цэсээс 2598 – Дүүргийн төвлөрсөн цонхыг сонгож, хүлээн авагч байгууллагаас Эрүүл мэндийн яамыг сонгож хураамжийг төлнө.

Хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түрээсийн ажлын байр бол гэрээний хуулбар, ажлын байранд үнэлгээ хийсэн шинжээчийн үнэлгээ, дүгнэлт;

Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд орсон өөрчлөлтийг бүртгэх бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан хүсэлт;

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд нөхөн олгохдоо олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласныг нотлох баримт бичиг, албан хүсэлт;

  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажилллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлээр мэдээлэл, тодруулга авах бол: ЭМЯ-51- 261847 ;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар-51-260296;
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар-77990101 (1) дугаарын утсанд холбогдоно уу.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой шинэ мэдээлэл

  • Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтад “Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага" гэх/ олгоно” гэж заасан.
  • Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь заалтад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хандана.  
  • Эрүүл мэндийн яаманд ирүүлж буй эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зөвшөөрлийн цахим систем (License.mn)-ээр хүлээн авч байгаа тул тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага уг цахим системд хандан материалаа илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Т.Цэцэн

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Засгийн газрын VIII байр, 407 тоот (51-261847)