Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

2017 ОНЫ 6 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ  


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу хүлээгдлийн  мэдээ ирүүлэх  12 байгууллагаас 6 дугаар сард  эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 9   байгууллага мэдээ ирүүлсэн.  

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  эмчийн үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 6 дугаар сард   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан байна.  Үүнд:  

УНТЭ-ийн амбулаторийн 12 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс урологийн кабинетэд 1 үйлчлүүлэгч 7 ба түүнээс дээш хоног, 6 үйлчлүүлэгч 4-6 хоног, 7 үйлчлүүлэгч 3 хоног, 4 үйлчүүлэгч тус бүр  2  хоног хүлээж үйлчлүүлсэн.  

Харин мэдрэлийн кабинетэд 1 үйлчлүүлэгч 7 ба түүнээс дээш хоног,  9 үйлчлүүлэгч  46 хоног, 5 үйлчлүүлэгч 3 хоног, 6 үйлчлүүлэгч 2 хоног, 9 үйлчлүүлэгч 1 хоног хүлээсэн байхад булчирхайн кабинетэд 3 үйлчлүүлэгч 3 хоног, 2 үйлчлүүлэгч 2 хоног, 2 үйлчлүүлэгч 1 хоног хүлээжээ.  

Нүдний кабинетэд 14 үйлчлүүлэгч 6 хоног, бөөрний кабинетэд 1 үйлчлүүлэгч 4-6 хоног, 1 үйлчлүүлэгч 3 хоног, 3 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, Зүрх судасны кабинет 1 үйлчлүүлэгч 4-6 хоног,  1 үйлчлүүлэгч 3 хоног, 1 үйлчлүүлэгч 2 хоног, 1 үйлчлүүлэгч 5 хоногийн хүлээгдэлтэй байхад Уушгины кабинет 1 үйлчлүүлэгч 3 хоног, 3 үйлчлүүлэгч 1 хоног буюу бага хүлээгдэлтэй байна. Мэс заслын кабинетэд 1 үйлчлүүлэгч 3 хоног, 1 үйлчлүүлэгч 1 хоног, харшил 2 үйлчлүүлэгч 2 хоног тус тус хүлээж үйлчлүүлсэн байна. Харин мэдрэлийн кабинетэд 2 үйлчлүүлэгч 2 хоног, 21 үйлчлүүлэгч 1 хоног хүлээгдэлтэй. 

5 дугаар сард УХТЭ-ийн  амбулаторийн хүлээгдэл өмнөх сарын хүлээгдэлтэй мөн адил 11 кабинетэд хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд: Бөөр, зүрх судас, нүд, чих хамар хоолой, уушгины кабинетэд тус бүр 1 хоногийн 9 үйлчүүлэгч хүлээсэн бөгөөд мэс заслын кабинетэд 1 үйлчүүлэгч 2 хоног, 5 үйлчүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй. Харин булчирхай судлал 5 үйлчлүүлэгч 2 хоног, 1 үйлчлүүлэгч 1 хоног хүлээсэн байна. Урологийн кабинетэд 1 үйлчлүүлэгч 2 хоног, 2 үйлчлүүлэгч 1 хоног хүлээгдэлтэй бол хоол боловсруулах эрхтэн судлалын кабинетэд 34 үйлчлүүлэгч 2 хоног, 1 үйлчлүүлэгч 1 хоног байна. 

ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн 5 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэн. Зүрх судас, мэдрэл, тус бүр 32 үйлчлүүлэгч 4-6 хоног хүлээгдэлтэй буюу хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын  кабинетэд 32 үйлчлүүлэгч 3 хоног, нүдний кабинетэд 32 үйлчлүүлэгч 7 ба түүнээс дээш хоног хүлээгдэлтэй, шүдний эмчилгээ 16 үйлчлүүлэгч 4-6 хоногийн хүлээгдэлтэй үйлчлүүлжээ.  

ХСҮТ-ийн  10 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс: Зүрх судасны кабинетэд 28 үйлчлүүлэгч 7-оос дээш хоног, 36 үйлчлүүлэгч 4-6 хоног, 34 үйлчлүүлэгч 3 хоног, 28 үйлчлүүлэгч 2 хоног, 6 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй байгаа бол мэс заслын кабинетэд 10 үйлчлүүлэгч 4-6 хоног, 19 үйлчлүүлэгч 3 хоног, 8 үйлчлүүлэгч 2 хоног, 10 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй. 

Эмэгтэйчүүдийн кабинетэд 50 үйлчлүүлэгч 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй, 166 үйлчлүүлэгч 4-6 хоног, 27 үйлчлүүлэгч 3 хоног, 6 үйлчлүүлэгч 2 хоног, 6 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй. 

Цээжний хөндийн мэс засал 16 үйлчлүүлэгч 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй, 22 үйлчлүүлэгч 4-6 хоног, 40 үйлчлүүлэгч 3 хоног, 33 үйлчлүүлэгч 2 хоног, 24 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй. 

Хөнгөвчлөх эмчилгээнд 21 үйлчлүүлэгч 4-6 хоног, 20 үйлчлүүлэгч 3 хоног, 14 үйлчлүүлэгч 2 хоног, 6 үйлчлүүлэгч 1 хоног, туяа эмчилгээнд 23 үйлчлүүлэгч 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй, 27 үйлчлүүлэгч 4-6 хоног, 14 үйлчлүүлэгч 3 хоног, 2 үйлчлүүлэгч 2 хоног, хими эмчилгээнд 65 үйлчлүүлэгч 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй, 16 үйлчлүүлэгч 4-6 хоног, 2 үйлчлүүлэгч 3 хоног, 3 үйлчлүүлэгч 2 хоногийн хүлээгдэлтэй. 

Толгой хүзүүний мэс заслын кабинетэд 6 үйлчлүүлэгч 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй, 25  үйлчлүүлэгч 4-6 хоног, 22 үйлчлүүлэгч 3 хоног, 25 үйлчлүүлэгч 2 хоног, 31 үйлчлүүлэгч 1 хоног тус тус хүлээгдэлтэй байна.  

Хавдрын 45 үйлчлүүлэгч 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй, 51 үйлчлүүлэгч 4-6 хоног, 10 үйлчлүүлэгч 3 хоног, 6 үйлчлүүлэгч 2 хоног, 3 үйлчлүүлэгч 1 хоног, сэргээн засах эмчилгээнд 2 үйлчлүүлэгч 4-6 хоног, 10 үйлчлүүлэгч 3 хоног, 22 үйлчлүүлэгч 2 хоног, 8 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэл тус тус бүртгэгдсэн байна.   



Хоёр. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 6 дугаар  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ, СЭМҮТ-ийн  оношлогооны  кабинетуудад тус тус  хүлээгдэл бүртгэгдсэн. 

УНТЭ-ийн оношлогооны кабинетүүдээс эндоскопийн кабинетэд 2 үйлчлүүлэгч 2 хоног, 2 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, сонсголийн бичлэгт 1 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэйгээр бүртгэгджээ. 

УХТЭ-т MRI хийлгэх 7 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй, эхо-д 4 үйлчлүүлэгч 36 хоногийн, 10 үйлчлүүлэгч 2 хоногийн, 22 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй. Эндоскопийн кабинетэд 12 үйлчлүүлэгч 3-6 хоног, 1 үйлчлүүлэгч 2 хоног, 3 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй. Холтер хийлгүүлэхэд 1 үйлчлүүлэгч 1 хоног, рентген зураг авахуулах 10 үйлчлүүлэгч 1 хоног, зүрхний цахилгаан  бичлэг хийлгэх 1 үйлчлүүлэгч 2 хоног, 11 үйлчлүүлэгч 1 хоног тус тус хүлээжээ. Доплерографийн шинжилгээг 3 үйлчлүүлэгч 2 хоног, 5 үйлчлүүлэгч 1 хоног, нүдний уг дурандуулахад 1 хоногийн хүлээгдэлтэй үйлчилсэн байна.  

УГТЭ-т эндоскопи хийлгэхэд 2 үйлчлүүлэгч 15 ба түүнээс дээш өдрийн хүлээгдэлтэй 2 үйлчлүүлэгч 7-14 хоногийн, 3 үйлчлүүлэгч 3-6 хоногийн, 5 үйлчлүүлэгч 2 хоногийн, 4 үйлчлүүлэгч 1 хоногийн тус тус хүлээгдэлтэй байна. Доплерографийн шинжилгээ 3 үйлчлүүлэгч 7-14 хоногийн, 3 үйлчлүүлэгч 3-6 хоногийн, 4 үйлчлүүлэгч 2 хоногийн, 4 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, тархины цахилгаан бичлэг 3 үйлчлүүлэгч 3-6 хоног, 3 үйлчлүүлэгч 2 хоног, 3 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй байна. Зүрхний эхо 3 үйлчлүүлэгч 2 хоног, 4 үйлчлүүлэгч 1 хоногийн тус тус хүлээгдэлтэй үйлчлүүлсэн байна.     

СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 118 үйлчлүүлэгч бүртгэгдсэнээс 53  үйлчлүүлэгч өдөртөө шинжилгээ хийлгэж, 21 үйлчлүүлэгч 1 хоног, 26 үйлчлүүлэгч 2 хоног, 18 үйлчлүүлэгч 3-6 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  


Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  

2017 оны 6 дугаар  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн. Тухайлбал:  

УНТЭ-т цусны шинжилгээнд 31 үйлчлүүлэгч 3-6 хоног, 14 үйлчлүүлэгч 2 хоног, 48 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, шээсний шинжилгээнд 16 үйлчлүүлэгч 3-6 хоног, 8 үйлчлүүлэгч 2 хоног, 21 үйлчлүүлэгч 1 хоног, биохими 2 үйлчлүүлэгч 2 хоног, 9 үйлчлүүлэгч 1 хоног, иммунологи шинжилгээнд 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УХТЭ-т  цусны шинжилгээнд 1 үйлчлүүлэгч 2 хоног, 34 үйлчлүүлэгч 1 хоногийн, шээсний шинжилгээнд 1 үйлчлүүлэгч 2 хоног, 32 үйлчлүүлэгч 1 хоног,  биохими 9 үйлчлүүлэгч 2 хоног, 232 үйлчлүүлэгч 1 хоног, бактериологи 12 үйлчлүүлэгч 2 хоног, 13 үйлчлүүлэгч 1 хоног, иммунологит 1 үйлчлүүлэгч 1 хоног, серологи шинжилгээнд 1 үйлчлүүлэгч 2 хоног, 4 үйлчлүүлэгч 1 хоног, коагулограммын  шинжилгээнд 7 үйлчлүүлэгч тус бүр 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-т   шээсний ерөнхий шинжилгээнд 17 үйлчлүүлэгч 3-6 хоног, 15 үйлчлүүлэгч 2 хоног, 15 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй.  

Биохимийн шинжилгээнд 36 үйлчлүүлэгч 3-6 хоног, 36 үйлчлүүлэгч 2 хоног, 36 үйлчлүүлэгч 1 хоног, иммунологийн  шинжилгээнд 12 үйлчлүүлэгч 3 -6 хоног, 14 үйлчлүүлэгч 2 хоног, 16 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй байна. Серологийн шинжилгээнд 4 үйлчлүүлэгч 3-6 хоног, 4 үйлчлүүлэгч 2 хоног, 3 үйлчлүүлэгч 1 хоног, коагулограммын  шинжилгээнд  8 үйлчлүүлэгч 3-6 хоног, 13 үйлчлүүлэгч 2 хоног, 14 үйлчлүүлэгч 1 хоногийг хүлээж  үйлчлүүлсэн  байна.  



Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  6 дугаар  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдэл  УНТЭ, УХТЭ, УГТЭ, СЭМҮТ-д бүртгэгдсэн.  

УНТЭ-ийн чих хамар хоолойн тасагт 1 үйлчлүүлэгч 7-14 хоног, 1 үйлчлүүлэгч 3-6 хоног, 2 үйлчлүүлэгч 1-3 хоног, бөөр судлалын тасагт 2 үйлчлүүлэгч 1-3 хоног, нүдний тасагт 1 үйлчлүүлэгч 3-6 хоног, 2 үйлчлүүлэгч 1-3 хоног, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 3 үйлчлүүлэгч 1-3 хоног, дотоод шүүрлийн тасагт 2 үйлчлүүлэгч 1-3 хоногийн тус тус хүлээсэн байна.      

6-р сард УХТЭ-т бөөр судлал, зүрх судас, мэс засал, мэдрэл, чих хамар хоолой, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр нийт 69 үйлчлүүлэгч 1-7 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн бол УГТЭ-ийн   хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 33 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр хүлээж үйлчлүүлжээ.     


СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 66 байгаа нь өмнөх сартай /49/ харьцуулахад  17 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Тус  тасагт 1-3 хоногоор хэвтүүлэн эмчлэх 4 үйлчлүүлэгч, 3-6 хоногоор 10 үйлчлүүлэгч, 7-14 хоногоор 19 үйлчлүүлэгч, 15-30 хоногоор 33 үйлчлүүлэгч буюу өмнөх сарынхаас 26 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн ба хүлээгдэлтэй байна. 



Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тасгийн хамгийн олон хоногийн хүлээгдэл БГДЭМТ-д 24 үйлчлүүлэгч, ХУДЭМТ-д 23 үйлчлүүлэгч 7-14 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна. Өмнөх сараас хүлээгдэл багассан нь хүснэгтээс харагдаж байна.

Дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний 6 дугаар сарын хүлээгдлийг 5 дугаар сартай  харьцуулан хүснэгтээр харуулбал:  


Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  6 дугаар  сард  29112  дуудлага бүртгэгдсэний   36,0%-ийг 0-20 минутад, 33,5%-ийг 21-40 минутад, 16,8%-ийг 41-60 минутад, 13,6 %-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.

Түргэн тусламжийн төвийн  6 дугаар  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг өмнөх сартай харьцуулахад 1 цагаас дээш  хугацаанд очсон дуудлага 1,3%-иар нэмэгдэж,  хамгийн бага хугацаанд \0-20 минут\ хүрч үйлчилсэн  тохиолдол  0,4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  


 

Холбоотой мэдээ, мэдээлэл