Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2017 ОНЫ 3 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ    


    Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу хүлээгдлийн  мэдээ ирүүлэх  12 байгууллагаас 3 дугаар сард  эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 8   байгууллага мэдээ ирүүлсэн.  
 Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторын  эмчийн үзлэгийн хүлээгдэл:

    2017 оны 3 дугаар сард   УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторын  эмчийн үзлэг хүлээгдэлтэй,  харин УГТЭ, ГССҮТ,  СЭМҮТ  амбулаторын  үзлэг хүлээгдэлгүй ажилласан  байна.  Үүнд:  

   УНТЭ-ийн  амбулаторын 13 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс нүдний кабинет 7-оос дээш хоног, эрүү нүүрний  мэс заслын тасаг 4-6 хоног, мэдрэлийн кабинет -3 хоног,  урологи, элэг цөсний кабинет -2 хоног, зүрх судас, уушги, мэс засал, чих хамар хоолой, уламжлалт эмчилгээ, дотоод шүүрлийн булчирхайн кабинет 1 хоногийн хүлээгдэлтэй байсан байна.  

    УХТЭ-ийн 3-р сард бүртгэгдсэн амбулаторын үзлэгийн нийт хүлээгдлийг   2-р  сартай харьцуулахад  ихэнх кабинетуудад   хүлээж  байгаа  үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн байна.  Үүнд: зүрх судасны кабинет 64, мэс засал 28, мэдрэл судлал 51, нүд судлал 45, чих хамар хоолой 24, булчирхай судлал 25, урологи 2, хоол боловсруулах эрхтэн судлал 50, эмэгтэйчүүд судлалын кабинет 30 тохиолдлоор тус тус нэмэгдэж, бөөр болон уушги судлалын кабинет тус бүр 7 тохиолдлоор буурсан байна.  

   3-р сард УХТЭ-ийн амбулаторын  8  кабинетэд хүлээгдэл бүртгэгдсэнээс  эмэгтэйчүүд судлалын  тасаг  хамгийн олон хоног буюу 4-6 хоног /2 үйлчлүүлэгч/,  зүрх судас /24 /,  мэс засал /5/, мэдрэлийн тасаг /10/, булчирхай судлалын тасаг /1/  тус  бүр 3 хоног, чих хамар хоолой /2/, урологи /1/, хоол боловсруулах эрхтэн судлалын кабинет /49/ тус  бүр 2 хоногийн хүлээгдэлтэй ажилласан байна.  

   ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын кабинет 2-р сард 37 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байсан бол 3-р сард 25, элэг цөс нойр булчирхайн мэс заслын кабинет 2-р сард 46,  3-р сард 40, хими эмчилгээний тасаг өмнөх сард 48, 3-р  сард 43  үйлчлүүлэгч  бүртгэгдэж, хүлээгдлийн тоо буурсан байна.  

    Гэвч өмнөх сартай харьцуулахад тус эмнэлгийн ерөнхий мэс  засал 17, эмэгтэйчүүд судлал 13, туяа эмчилгээ 5, толгой хүзүүний мэс  заслын тасаг 10, сэргээн засах  кабинет 16 тохиолдлоор  хүлээгдлийн тоо нэмэгдсэн байна.

    3-р сарын байдлаар  ХСҮТ-ийн хамгийн олон хоногийн хүлээгдэлтэй кабинет нь хими эмчилгээ 4-6 хоног /13 үйлчлүүлэгч/, зүрх судас /25/, эмэгтэйчүүд /29/, цээжний хөндийн мэс засал /20/, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын кабинет /10/ тус бүр 3 хоног, ерөнхий мэс засал /4/, хөнгөвчлөх эмчилгээ /2/, толгой хүзүүний мэс засал /9 / тус бүр 2 хоногийн хүлээгдэлтэй  бүртгэгджээ.  

   ЭХЭМҮТ-ийн амбулаторын  5 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл  хараа хамгаалах  кабинетэд 7 хоногоос дээш хугацаагаар 106 үйлчлүүлэгч, зүрх судас /40 /, нүдний кабинет /41 /  тус бүр 2 хоног,  мэдрэл /45 /, хоол  боловсруулах эрхтэн судлалын кабинет /25/ тус бүр 1 хоногийн  хүлээгдэлтэй үйлчилсэн байна.  
 
2017 оны 3-р  сард    УНТЭ-ийн  амбулаторын үзлэгийн     хүлээгдэл  бүртгэгдсэн  кабинетүүд  /хоногоор/ 
  
УХТЭ-ийн 1,2,3-р  сарын  амбулаторын  кабинетүүдийн   нийт хүлээгдлийн  тоо:  

ХСҮТ-ийн 1,2,3-р  сарын    амбулаторын  үзлэгийн  нийт  хүлээгдлийн  тоог  кабинетийн  төрлөөр гаргавал:  

УНТЭ, УХТЭ-ийн 3-р сарын  амбулаторын  үзлэгийн  хүлээгдлийг  хугацаагаар /хоног/  харьцуулсан нь:   

Хоёр.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

  2017 оны 3-р  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, СЭМҮТ-ийн  оношлогооны  кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэн байна.  

   УНТЭ-ийн оношлогооны кабинетүүдээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл холтер  15-аас дээш хоног,   нүдний уг дурандах, MRI,  бүдүүн шулуун гэдэсний дуран 7-14 хоног, рентген, эхо, захын судасны эхо  3-6 хоног, тархины цахилгаан бичлэг, доплерографийн шинжилгээ 1-2  хоногийн хүлээгдэлтэй бүртгэгджээ.   Өмнөх сартай харьцуулахад УНТЭийн оношлогооны бүх кабинетэд хүлээгдлийн хугацаа нэмэгдсэн байна.  
   УХТЭ-т  эход харуулахад 3 хоног, рентген зураг авахуулах, ЭКГ, дуран, нүдний уг харах шинжилгээ 2 хоног, доплерографийн шинжилгээ 1  хоногийн хүлээгдэлтэй, бусад шинжилгээг хүлээгдэлгүйгээр үйлчилсэн байна. Тус эмнэлгийн 3-р сарын оношлогоог  2-р сарын хүлээгдэлтэй харьцуулахад ЭКГ -45, Эхо -46, дуран -20, доплерограф -21, нүдний уг харах -42 тохиолдлоор нэмэгдсэн бол рентген зураг -5, холтерийн шинжилгээ -1 тохиолдлоор буурчээ.  
   УГТЭ-т рентген, ЭКГ, холтер, доплерографийн шинжилгээ 3-6 хоног, эхо, тархины цахилгаан бичлэг 7-14 хоног,  харин дурангийн шинжилгээ 15-аас дээш хоногийн хүлээгдэлтэй  байна.  Хүлээгдлийг 2-р сартай харьцуулахад  ЭКГ, Эхо, дуран, тархины цахилгаан бичлэг, холтерийн шинжилгээ хугацааны хувьд нэмэгдсэн байгаа бол рентген, доплерографийн шинжилгээ  өмнөх сарын түвшинд /3-6 хоног/  байна.  
   ЭХЭМҮТ-ийн  эхо 1 хоногийн хугацаанд 15 үйлчлүүлэгч, дурангийн оношлогоо 2 хоногоор 8 үйлчлүүлэгч, тархины цахилгаан бичлэг 3-6 хоногийн хүлээгдэлтэй 40 үйлчлүүлэгч  бүртгэгдсэн бол  өмнөх 2-р сард  тус эмнэлэгт эдгээр оношлогоонд хүлээгдэлгүй үйлчилж   байсан байна.  
    3-р сард  СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 208  үйлчлүүлэгч бүртгэгдсэнээс 127  үйлчлүүлэгч өдөртөө  шинжилгээ хийлгэж, 6 үйлчлүүлэгч 1 хоног, 10 үйлчлүүлэгч 2 хоног, 65 үйлчлүүлэгч 3-6 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна. 2-р сард тус оношлогоонд 101 үйлчлүүлэгч хамрагдсанаас 32% нь 7-оос  дээш хоногоор  хүлээж  үйлчлүүлсэн энэ сард дээрх хугацаагаар хүлээгдэл үүсээгүй байна.  


 Төв эмнэлгүүдийн  оношлогооны кабинетийн 3-р  сарын   хүлээгдлийг  хугацаагаар /хоногоор/ харьцуулсан нь:  
 
СЭМҮТ-ийн  эмгэг сэтгэл судлалын шинжилгээний  1, 2, 3-р  сарын   хүлээгдлийн тоо  

Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторын шинжилгээний хүлээгдэл:  

   2017 оны 3-р  сард  лабораторын шинжилгээний хүлээгдэл УНТЭ, УХТЭ, УГТЭ-т  бүртгэгдсэн байна.  

  УНТЭ-т   цус, шээсний шинжилгээ хүлээгдэлгүй, биохими, бактериологи, иммунологи,  коагулограммын шинжилгээ  3-6 хоногийн хүлээгдэлтэй үйлчилсэн.  
   УХТЭ-т  цусны шинжилгээ 80,  шээсний шинжилгээ 105, биохими  472, бактериологи  45, иммунологи 56, серологийн  шинжилгээнд  9  үйлчлүүлэгчийн  хүлээгдэлтэй,   тус бүр  нь  1-2 хоногийн  хугацаагаар  бүртгэгдсэн  байна.  Тус эмнэлгийн лабораторын  тусламж үйлчилгээний хүлээгдлийн хугацаа  өмнөх сартай  харьцуулахад  өөрчлөлтгүй /1-2 хоног/  байгаа боловч хүлээж  байгаа өвчтөний тоо шинжилгээний бүх төрөл дээр нэмэгдсэн байна.  
   УГТЭ-т   2-р сард цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ 1-3 хоногийн хүлээгдэлтэй байсан бол 3-р  сард  7-14 хоногийн хүлээгдэлтэй болж нэмэгдсэн байна.  
  Хүлээгдлийн мэдээ ирүүлсэн бусад /ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ/   эрүүл мэндийн  байгууллагуудын  лабораторын  тусламж үйлчилгээнд  хүлээгдэл бүртгэгдээгүй байна.  

Төв эмнэлгүүдийн лабораторын  кабинетийн 3-р  сарын   хүлээгдлийг  хугацаагаар /хоногоор/ харьцуулсан нь:  
  
1, 2, 3-р  сарын   УХТЭ-ийн  лабораторын шинжилгээний хүлээгдлийн тоо: 

Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

   2017 оны  3-р  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдэл  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, СЭМҮТ, УАУТХ-д   бүртгэгдсэн.  

   УНТЭ-ийн бөөр судлал /4 үйлчлүүлэгч/, эрүү нүүрний мэс заслын тасагт-/3/ хэвтэн эмчлүүлэхэд 7-14 хоногийн хүлээгдэлтэй, нүд /4/, хоол боловсруулах эрхтэний тасагт /5/ 3-6 хоногийн хүлээгдэлтэй, зүрх судас /6/, мэс засал /9/, уушги, мэдрэл, уламжлалт эмчилгээний тасаг тус бүр /2/, чих хамар хоолой /6/, урологийн /7/ тасаг  1-3 хоногийн хүлээгдэлтэй  байна.  

   УХТЭ-т бөөр судлал, мэс засал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр нийт 153 үйлчлүүлэгч хүлээж  байгаагийн 16,3% нь  7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Зүрх судасны тасагт 6 үйлчлүүлэгч хүлээж байгаагийн 5 нь 1-3 хоногийн, 1 нь 3-6 хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сартай харьцуулахад 3-р  сард УХТЭ-ийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл хугацаа, үйлчлүүлэгчийн тооны  хувьд  нэмэгдсэн байна.  

   УНТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасагт 20 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэний 25%  нь 15-30 хоногийн хугацаанд, бөөр судлал, зүрх судас, нүд, чих хамар хоолой, хоол боловсруулах эрхтэний тасагт  хэвтэн эмчлүүлэхээр 74 үйлчлүүлэгч  хүлээж байгаагийн 36%  /27 хүн/ нь 7-14 хоногоор  хүлээж  үйлчлүүлсэн  байна. 2-р сард тус эмнэлгийн мэдрэлийн тасагт 1-14 хоногийн хүлээгдэлтэй  8 үйлчлүүлэгч, урологийн тасагт 1-6 хоногийн хүлээгдэлтэй 5 үйлчлүүлэгч   байсан бол 3-р сард мэдрэлийн тасаг 1-3 хоногоор хүлээхээр  5 үйлчлүүлэгч бүртгэгдэж, 3 тохиолдлоор багассан ба урологи, уушги, элэг цөсний  тасагт хүлээгдэл  бүртгэгдээгүй байна. Бусад тасгуудад /бөөр судлал, зүрх судас, нүд, чих хамар хоолой, хоол боловсруулах/ үйлчлүүлэгчийн тоо болон  хугацааны хувьд хүлээгдэл нэмэгдсэн байна.  

   ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслийн  тасаг 187 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байснаас 89 буюу 47% нь 1-3 хоног, 22% нь 3-6 хоног,  14%  нь 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна. 2-р сард тус тасгийн хүлээгдэл 189  байсан  бол 3-р сард  хэвтэх хүлээгдэл 2 тохиолдлоор буурсан  байна.  

   Хөнгөвчлөх /51/, хими эмчилгээний тасаг /16/ 1-30 хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сартай харьцуулахад туяа эмчилгээ, хими, толгой хүзүүний мэс заслын тасгийн хүлээгдлийн тохиолдлын тоо буурсан үзүүлэлттэй байна.  

   УАУТХ-д  2-р сард  61  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж байсан бол 3-р сард 131 болж 70 тохиолдлоор нэмэгджээ. Тэдгээрийн 36% нь 1-3 хоног, 8% нь 3-6 хоног, 48% нь 714 хоног, 6% нь 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.  

   СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 193 байгаа нь өмнөх сартай /71/ харьцуулахад  122 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тус  тасагт хэвтүүлэн эмчлүүлэх хүлээгдэлтэй нийт үйлчлүүлэгчдийн 45% нь 15-30 хоног, 28%  нь 1 сараас дээш хугацаагаар  хүлээж байна. 2-р сард 15-30 хүртэл хоногоор 32 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байсан бол 3-р сард 105 болж 73 тохиолдлоор нэмэгдсэн байна.  

Төв эмнэлгүүдийн 3-р сарын хэвтүүлэн эмчлэх тасгийн  хүлээгдлийг  хугацаагаар харьцуулсан  байдал:   

1, 2, 3-р  сард  ХСҮТ-ийн   зарим  тасагт хэвтэн  эмчлүүлэхээр  хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчдийн тоо 

УАУТХ, СЭМҮТ-ийн 3-р сарын  хэвтүүлэн эмчлэх тусламжийн хүлээгдэл /үйлчлүүлэгчийн тоогоор/ 

 УАУТХ, СЭМҮТ-ийн 1, 2, 3-р  сард   хэвтэн  эмчлүүлэхээр  хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчдийн тоо 

Тав. НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

   НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хамгийн олон хоногийн хүлээгдэл СХД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн  тасаг, НД-ийн ЭМТ-ийн уламжлалтын тасагт  /1 сараас дээш хугацаагаар/ бүртгэгдсэн байна.         СХД-ийн ЭМТ-ийн дотрын тасаг 15-30 хоногийн хүлээгдэлтэй 13, ахмадын тасаг 7-14  хоногийн хүлээгдэлтэй 51 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн. ХУД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн тасаг /5 хүн/, дотрын тасаг /13хүн/ 7-14 хоногийн хүлээгдэлтэй байсан бол ЧДийн  ЭМТ-ийн дотрын тасагаас  бусад тасагт хүлээгдэлгүй үйлчилсэн байна. НД-ийн мэдрэл, дотрын тасаг,  БН, БГД-ийн ЭМТ-ийн дотрын тасаг  7-14 хоног,  БГД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн  тасаг 15-30  хоногийн хүлээгдэлтэй  байна.  

   БЗД, СБД, СХД НЭ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж  үйлчилгээнд   хүлээгдэл бүртгэгдээгүй.  

   Наркологийн эмнэлэгт  71 үйлчүүлэгчийн хэвтүүлэн эмчлэх хүлээгдэл бүртгэгдсэнээс 28 тохиолдол буюу 39% нь 1 -3 хоног, 28% нь 3-6 хоног, 16% нь 7-14 хоног, 15% нь 1 сараас дээш  хугацааны  хүлээгдэлтэй  байна. Өмнөх сард тус эмнэлэг 25 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй  байсан бол  3-р  сард  46 тохиолдлоор нэмэгджээ.  
 
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн  дотор, мэдрэлийн  тасгийн  3-р сарын   хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл /үйлчлүүлэгчийн тоогоор/ 

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн  дотор, мэдрэлийн  тасгийн  3-р сарын   хэвтүүлэн эмчлэх тусламж  үйлчилгээний хүлээгдэл /хоногоор/ 

СХД-ийн  дотор, мэдрэл,  ахмадын тасгийн хэвтүүлэн эмчлэх тусламж  үйлчилгээний 1,2,3-р сарын  хүлээгдлийг  харьцуулсан  байдал  /үйлчлүүлэгчийн тоогоор/  

   Нийслэлийн түргэн  тусламжийн төвд 1-р улиралд  нийт 81436 дуудлага  ирсэнээс 2-р  сард 22675,  3-р  сард 31230 дуудлага ирсэн  байна. 3-р сард  бүртгэгдсэн дуудлагын 31,9%-ийг 0-20 минутад, 29,7%-ийг 21-40 минутад, 19,2%-ийг 41-60 минутад, 19,1%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.  
   Өмнөх сард  0-20  минутад нийт ирсэн дуудлагын 31,4%,  21-40 минутад 34%,  4160 минутад 20,3%, 1 цагаас дээш хугацаанд 14,3% -д хүрч  үйлчилсэн байна.  
  Түргэн тусламжийн төвийн  3-р  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг өмнөх сартай харьцуулахад 1 цагаас дээш  хугацаанд очсон дуудлага 4,8%-иар,   хамгийн бага хугацаанд \0-20 минут\ хүрч үйлчилсэн тохиолдол  0,5%-иар  тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  


 Нийслэлийн түргэн тусламжийн төвийн  1,2,3-р  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг  харьцуулсан           байдал 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА 

Холбоотой мэдээ, мэдээлэл