Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

Коронавируст халдварын сэргийлэлт, хяналтын зөвлөмж эмч М.НАРАНПҮРЭВ


 
Коронавируст халдварын үед хамгийн түрүүнд фронтод ажиллах эмнэлгийн эм ажилчид бол Эрчимт эмчилгээний эмч сувилагчид гэдгийг та бүхэн минь бүгд мэдэж байгаа .
Өдөр тутам БНХАУ-ын халдварын бүсэд ажиллаж байгаа Эрчимт эмчилгээний мэргэжилтнүүдтэйгээ холбоотой ажиллаж байгаагийн хувьд та бүхэндээ зориулан Амьсгалын замын эмчилгээ, оношилгооны ажилбарын үед ажиллах халдвар хамгааллын дэглэмийн зөвлөмжийг орчуулсанаа та бүхэндээ хүргэж байна.
Яг өнөөгийн байдлаар манай эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн эмч сувилагч нар маань энэхүү зөвлөмжгүйгээр үл барам, маш аюултай нөхцөл байдалд ажиллаж байгаа тул та бүхэн минь бүгдээрээ энэ хавсралтад байгаа зөвлөмжийг дор бүрнээ хэвлэж аваад уншаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэхүү зөвлөмжийг видео лекц болгосон тул та бүхэн энэхүү зөвлөмжийг анхааралтай хараарай. Учир нь Коронавируст халдвартай өвчтөний амьсгал дэмжих хүчилтөрөгч эмчилгээ болон бусад сорьц авах, зохиомол амьсгал гэх мэт маш олон амьсгалын замтай холбоотой ажилбарын үед халдвар тархах эрсдэл маш өндөр бөгөөд үүний шалтгаанаар БНХАУ- ын эмч сувилагч нар олноор халдварт өртсөн.

Эрчимт эмчилгээний эмч М.Наранпүрэв

Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ, мэдээлэл