Ардын хувьсгалын дараагаар Ардын Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн алба байгуулан орчин цагийн анагаах ухааныг хөгжүүлэх эхлэлийг тавьснаас хойш эдүгээ бид 100 жилтэйгээ золгож байна.
Ардын хувьсгалын дараагаар 640 гаруй мянган хүн амтай, жилдээ дөнгөж 10 гаруй мянган хүүхэд төрж, тэдний тэн хагас нь нэг нас хүрэхгүй эндэж, хүн амын өсөлт зогсонги байдалд орж, гадаадын зарим судлаачдын бичиж байснаар “мөхөж буй үндэстэн”-д тооцогдож байсан бол эдүгээ хүн ам 3,4 саяд хүрч, жилдээ 80 гаруй мянган шинэ иргэнээ өлгийдөн авч, эрүүл мэндийн даатгалд иргэдээ бүрэн хамруулж тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
Бүтэн 100 жилийн хугацаанд хүний хөгжил, тэр дундаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олсон ололт амжилт нь үе, үеийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын оновчтой шийдвэрүүд, түүнийг хэрэгжүүлэхэд өөрийн зүрх сэтгэл, оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд та бидний нөр их хичээл зүтгэлийн үр дүн байлаа.
Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, иргэддээ чанартай тусламж хүргэх, халдварт өвчинтэй тэмцэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, хүн амын дунд ариун цэвэр, эрүүл мэндийн сурталчилгааг эрчимтэй өрнүүлэх арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэн тухайн үед улс орон даяар далайцтай өрнөж байсан “Соёлын довтолгоо”-ны хэрэгжилтийг манлайлагч, түүчээлэгч “энх цагийн дайчид” нь манай эрүүл мэндийн салбарын ажилтнууд байсныг энд онцгойлон, бахархалтайгаар тэмдэглэхийг хүсч байна. Өдгөө манай салбар 4575 эрүүл мэндийн байгууллага, 50 гаруй мянган ажилтан, 900 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын хөгжлийн “үндсэн тулгуур” салбар болтлоо хөгжсөн байна.
Сүүлийн үед дэлхий нийтээр аливаа улс орны хөгжлийн түвшинг эдийн засгийн өсөлтөөр хэмжих хандлагаас зайлсхийн хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Хүний хөгжлийг хэмжиж буй энэхүү гол үзүүлэлтийн нэг нь хүн амын дундаж наслалт байдаг. Тэртээ 100 жилийн өмнө хүн амын дундаж наслалт дөнгөж 40 хүрэхтэй үгүйтэй байсан бол өдгөө 70.7 болж өсчээ.
Эрүүл мэндийн салбар түүхэн хөгжлийнхөө явцад Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг бүрэн баталгаажуулан эх орныхоо өнцөг булан бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тэргүүлэх чиглэлээ болгон амжилттай хөгжүүлж ирсэн хэдий ч тухайн үедээ үзэл суртлын хэт нэг талыг барьсан нөлөөний улмаас уламжлалт анагаах ухааны хөгжлөө “түр орхигдуулсан” сургамжтай үе ч бидэнд байлаа.
Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө явцад дэлхийн түүхнээ дурсагдах олон ололт амжилтыг бүтээж чадсан. Тухайлбал, 20 дугаар зуунд л гэхэд 300 сая хүний амь насыг авсан авч одсон “цагаан цэцэг” -ийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэн 1940 он гэхэд “цагаан цэцэг өвчин”-ийг бүрэн устгасан Азийн анхны улс орон болсон, Дэлхий дахины Мянганы хөгжлийн зорилтын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон зэрэг амжилтаараа бид энд бахархахгүй байхын аргагүй.
Бид олсон ололт амжилтаа улам бататган сургамжит байдалдаа дүгнэлт хийн цаашид Монгол улсын хөгжлийн чиг баримжаа болсон “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно.
Хүн амын эрүүл мэндийг тусламж, үйлчилгээг иргэддээ илүү ойрхон, “оношлох” гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх, “эмчлэх” гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэн ажиллана.
Монгол Улсад эрүүл мэндийн улсын алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс орны хөгжлийн “үнэт эрдэнэ” монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэн, улс орны хөгжлийн түүчээ нь болсон эрүүл мэндийн салбарын ажилчид болон та бүхний үргэлж дэмжлэг, найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань эрүүл энх, урт удаан, аз жаргалттай амьдрахыг хүсэн ерөөе!
МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ ЭНХ БАЙГ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
2021.12.10-12
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭН
Мишээл экспо
2021.12.21
Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Blue sky hotel, 08:00 цаг
2021.12.22
Blue sky hotel, 16:00 цаг
2021.12.25
Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн Баярын хурал, Хүндэтгэлийн концерт
Соёлын төв өргөө, 15:00 цаг
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” ҮЗЭСГЭЛЭН
Мишээл экспо
2021.12.21
Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Blue sky hotel, 08:00 цаг
2021.12.22 Blue sky hotel, 16:00 цаг